KA - Mixtape 2 lyrics

Published

0 243 0

KA - Mixtape 2 lyrics

[Verse 1] Би бол реппер, амьдралд хайртай жоохон бүдүүлэгдүү Дээр нь зөрүүд, наран ургах зүгийн хүү Тоос нь хүртэл тэврэн авдаг миний хотын гудам Тоймгүй олон хэмнэл эгшиглэнэ өдөр тутам Хөгшин, залуу, хосууд бас ганц бие Алхаж гүйхийг миний хотын аяз гэе Зовлон жаргал энэ хэмнэл дээр танц хийнэ Битгий шанал хүнд чинь аз бий Тамхи асуух өвөө урьд нь гитарчин Одоо сархад уун гэрийн гадаа амарч байна Хажууд нь, урд нь ямарч юм Хийж үзээгүй залуу архиндаа дамарч байна Баярлалаа, гээд инээх үед нь Анзаарвал хайччив үүдэн хоёр шүд нь Даруулга озох хоёр бүтэн архиа задлан Өнгөрөх бүсгүйчүүдийн гоо сайханг шүтнэ [Verse 2] Тэнгэр дээрээс одоо харахад зарим нь газар шингэсэн байна Сэрэл нь хөдлөөд уудаг залуу нэр нь хэн бэ? Саяхан дүү нар Монгол улсаа хүнээр нэмсэн байна Бяцхан хүүгийн инээд эгэл хотыг чимсэн байна Танил үсчин, танил cafe, танил дэлгүүр Тамхиар дайлхад гал асаах танил жижүүр Эрх чөлөөг бид дэндүү эдлэнэ эрх нь зөрчигдөлгүй Эрхлээд л өлсөж хэвтэнэ талбай дээгүүр Өөр өөрийн хэв маяг алхаа гишгээ Машин тэрэг, дээр нь луйвар гэмт хэрэг Мөнгө нилээд ухаан гэж хэрэгцээ Хөгжим, зураг, хүүхэн бүгд оршино зэрэгцээ Завтай юу, занаа дүү тэр хүү ганц халбага Пиво шимье хэд балгана Дуусгаад гарна, согтуу царай Түүнийг тулаад харихад өрөөний ханан дээр Монгол улсын далбаа [Ka] Эх орондоо хайртай Энэ хотдоо хайртай Гудмандаа ч хайртай Ард түмэндээ хайртай Анхаарал тавьсан явдалд баярлалаа Сайн сайхныг хүсье Үргэлжлэл бий....