Enerel - Neeh tiim goy baidagdaa tee lyrics

Published

0 215 0

Enerel - Neeh tiim goy baidagdaa tee lyrics

[Verse 1 : Gantulga] Ногоон тал төсөөлж асар ихээр тайвширч Хамтгийн тухтай байх нь бодолдоо чамайг авч ирэх Хорвоогийн хаана ч байсан гэсэн чи над дээр ирдэг Хоосон орон зайд үлдээснийг уучилсныг мэдэрдэг, Ye Яг анх учирсан шиг ээ ахиж олон уулзсан Яагаад ч юм бидний дунд далай бас олон уул байсан Хамгийн сайхан үеүүд нь хамт байх л байсан Аз жаргал тэгэхэд л надад амтагддаг байсан Надад нуух нууц байхгүй, надад чамаас өөр юу ч байхгүй Чамгүй надад чам шиг ганц хүүхэн байхгүй Чамтай чамгүй ч цаг нь дуусаад үхэх л байлгүй Гэхдээ би ингэж үхмээргүй байна гуйя Надаас болж асгаруулсан нулимс бүрийг чинь ууя Өөр хүүхний хормой сөхөж цөхөрснөөсөө ч гуйя Өнөөдөр хэн ч болсон бай намайг таниасай гэж гуйя Бидний царай биш сэтгэл тохирдог зүрх нэг юм шиг цохилдог Миний өгүүлбэрийг чи дуусгаж хэлдэг Бурхан надад зориулж зурсан зураг чиний хөрөг Буцаад ир гэж орилход сонсоогүй бол ингээд хүрэг Baby miss you [Chorus] Байнга очдог газраа очъё, байнга иддэг хоолоо идье Сэрдэг цагтаа унтья гэхдээ энэ удаа хамтдаа Орой бүр маргалдъя, нулимсаа гартал инээлдье Унтаж байхыг нь харъя би, үүрд биш байсан ч хангалттай [Verse 2 : Enerel] Хэрвээ би тэгээгүй бол, дараа нь би тэгэхгүй байсан Дараа нь би тэгээгүй бол тааралгүй өнгөрөх байсан Хэрвээ чи тэгээгүй бол дараа нь би тэгэхгүй байсан Чамайг тэр тэгээгүй бол намайг чи тэгэхгүй байсан Гэхдээ чи тэгсэн болохоор надад чи таалагдаж байна Түүнийг хэн тэгснийг мэдэхгүй ч түүнд чи баярлаж байна Тиймээс чи огт бодох хэрэггүй амьдрал урагшаа хардаг Арагшаа харах дуртай болохоор ихээхэн тэвчээрийг бардаг Чи хэзээ ч байгаагүй юм шиг, ганцхан удаа байсан юм шиг Би хэзээ ч байхгүй болохоор үүрд чамайг байлгах дуртай Намайг ганцаардуулсан шиг хайр надад эзэнгүйрч Ганцаараа биш гэдгээ мэдсэн ч ганцаараа гэдгээ мэдрэх муухай Юуны төлөө амьдарч буй чинь надаас өмнө байсан Би ганцаардах дуртай ганцхан удаа Би яг тэгсэн шиг хэн ч тэгэхгүй, чи яг тэгсэн шиг чи тэгнэ Чи өөрөө ч мэдэлгүй тэгсэн биздээ Хэзээ ч тэгээгүй юм шиг [Chorus]